joomla 1.6

Хэвлэх
PDF

“ХӨХ ТОЛГОЙ” ХАЙЛУУР ЖОНШНЫ ОРД

Товч танилцуулга
СОД ГАЗАР ХХК болон ГЕО ЭРИН ХХК-ий хоорондын ажил гүйцэтгэх гэрэний дагуу 2009-2010 оны хугацаанд Хөх толгойн жонжны ордод нарийвчилсан хайгуулын ажил явуулж нөөцийн тооцоог хийж гүйцэтгэсэн.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
Сод газар компаний гол зорилго нь Хөх толгойн жоншны ордын хэмжээнд илэрсэн метасоматит гаралтай хайлуур жоншны тархалтыг тогтоох, нөөцийг тогтоон улмаар ашиглалтанд бэлтгэх зорилготой байсан.

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙН СТАТУС
Хөх толгойн хайгуулын тусгай зөвшөөрөл нь Сод Газар ХХК-ий өмч бөгөөд дугаар нь 9964X, талбайн хэмжээ нь 1960 га. 2005 оны 6 сарын 8-нд Сод Газар ХХКед олгогдсон. 2014 он хүртэл сунгагдах боломжтой.

ДЭД БҮТЭЦ
Хөх толгойн талбай нь Улаанбаатараас зүүн зүгт 600 км орчим, Сүхбаатар сумаас зүүн зүгт 70 км орчим, Хөөтийн нүүрсний уурхайгаас баруун зүгт 18 кмт алслагдсан. Үүнээс 380 км нь хатуу хучилттай зам юм.

НӨӨЦИЙН ТООЦООНИЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Хөх толгойн жоншны ордын нөөцийн тооцоог 0.5 метрээс зузаантай хүдрийн биетүүдийн хэмжээнд болон сэвсгэр хурдсан дахь хуримтлалын хэмжээнд тооцон гаргасан. Боломжтой нөөцийн хэмжээг 30.6% CaF2 агуулга бүхий хүдрээр 1'366'237.60 тонн гэж тооцоолсон бөгөөд 417'835.6 тонн 99.99% CaF2 агуулга бүхий цэвэр жоншийг гарган авна гэж тооцоолсон. Хүснэгт 3. Хүдрийн биетийн хэмжээнд 30% CaF2 агуулгаас бага агуулгатай хүдрийг тооцоолоход 586'670 тонн хүдэр тогтоогдсон бөгөөд нийт энэ хэсгийн цэвэр жоншний хэмжээг тооцоолоход ордын хэмжээнд 25.1% CaF2 дундаж агуулга бүхий 147'077 тонн цэвэр жонш тогтоогдоно.

Хүснэгт 3. Нөөцийн тооцооны нэгтгэл

-ээс

хүртэл

Хүдрийн эзлэхүүн (м3)

Хүдрийн хэмжээ, тонн

Эзлэхүүн жин

Хайлуур жоншны дундаж агуулга

Тухайн интерваль дахь цэвэр жоншны хэмжээ, тонн

0

30

209525

586670

2.8

25.0698

147076.9957

30

<

278417

779567.6

2.8

34.7319

270758.6393

TOTAL

 

487942

1366237.6

 

30.5829

417835.6349

1. 0.5 м-ээс зузаантай биетүүдийн хэмжээнд нөөц тооцоолсон. 2. Дундаж эзлэхүүн жин 2.8 тн/м3. 3. Тоон утгуудын бутархай орны зарим нэгжийг шилжүүлэн авсан. 4. Нөөцийн тооцоог хийхэд агуулга тархаахдаа Урвуу Зайн Хамаарлын аргыг ашигласан. 5. Бодитой нөөцийн хэмжээг тооцоолоход хайлтын радиусын утга 100X50X10 м ба Боломжтой нөөцийн хэмжээг тооцоолоход 300X150X50 м-ийн радиусаар хайлт хийгдсэн.

НЭМЭЛТ ХАЙГУУЛ ХИЙХ ПОТЕНЦИАЛЬ
Хөх толгойн ордын хэмжээнд нөөц тооцоолсон хэсгээс зүүн тийш хоорондоо параллель хэд хэдэн биетүүд тогтоогдсон бөгөөд энэ хэсэгт нэмэлт хайгуул хийхэд хэтийн төлөвтэй юм. Энэхүү хэсгийн урт нь 1000 м орчим бөгөөд таамагласан баялагийг 30.6% гэсэн дундаж агуулга бүхий 5'589'645.61 тонн хүдэрт 1'710'431.557 тонн цэвэр жонш тогтоогдох боломжтой гэж тооцоолсон.

Нөөц тооцсон хэсэг (улаан, ногоон, шар) болон таамагласан баялаг тооцоолсон хэсэг (ягаан).

We are member of


Mongolian national mining association
Монголын уур уурхайн үндэсний ассиоцаци

Социаль хаягууд

Twitter Facebook Linkedin

Холбоо барих

Sukhbaatar district, 1st khoroo, Olympic street, Shuren building, 5th floor, # 16
Fax/Tel: 976-11-319952 976-11-319952
Post Office: UB-14210
Web site: www.sodgazar.mn
E-mail: sodgazar@yahoo.com