joomla 1.6

Хэвлэх
PDF

“ӨНДӨР ЦАХИР” төсөл

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Талбайн нэр: Өндөр цахир
Лицензийн дугаар: 10439Х
Ашигт малтмалын төрөл: молибден-вольфрам
Гектар: 2365 га
Байршил: Улаанбаатар хотоос 1050км, Говь-Алтай аймгийн төвөөс 45 км, Бургастайн боомтоос 300 км зайд байрлана.
Солбилцол: планшет: L-47-38,50

град

мин

сек

град

мин

сек

1

96

37

0.18

46

39

1.58

2

96

33

0.18

46

39

1.58

3

96

33

0.18

46

41

31.58

4

96

37

0.19

46

41

31.58

 

Өмнөх геологийн судалгааны түүх:
1983-1986 онуудад төслийн талбайг хамруулан хийсэн А.А Раузер, Д.Жанчив нарын 1:200000 масштабтай геологийн бүлэгчилсэн зураглалын ажлын үр дүн нь судалгааны талбайн үндсэн тулгуур материал болсон. Доод протерзой, рифей, венд, кембрий ордовик, силур, девон, перм, юра, палеоген, неогений хурдас ялгаж насны үндэслэлээр баталгаажуулсны дээр тэдгээрийн ялган зураглажээ. Цагааноломын бүтэц хэлбэршлийн бүсүүдийн хил заагийг нилээд бодитой тогтоожээ. Хамгийн сүүлийн судалгаанд “Гурван талст” компани нь Тайширын талбайд 1998-2000онд 1:50000 масштабтай геологийн зураглал-ерөнхий эрлийн ажлыг хийж энэхүү талбайд Өндөрцахирын эрлийн хэсэг ялгаж 1:10 000 геологийн зураг ерөнхий эрлийн ажил хийсэн байна.

Хүн ам, эдийн засаг, зам харилцаа
Хайгуулын талбай нь Монгол улсын хүн амын харьцангуй нягт сууршилтай хэсэгт хамаарах ба дан халх ястан амьдарна. Тайшир сумын ойролцоо Говь-Алтай аймгий төв Алтай хот байрлах бөгөөд энд аймгийн засаг захиргааны байгууллага, цахилгаан, усан станц, нисэх буудал, шуудан холбоо 10 ба 8 жилийн сургуулиуд, эмнэлэг, дэлгүүр бусад үйлчилгээний газар, Анагаах ухааны Коллеж зэрэг байдаг. Тайшир сумын төв талбайн хэмжээнд орших бөгөөд энд дунд сургууль, дэлгүүр, эмнэлэг, засаг захиргааны болон соёлын төв байдаг. Эдгээрээс гадна аймаг сумын төвүүд нь Улаанбаатар ба аймгийн төвүүдтэй агаарын шугам ба телеграф- телефоны шугамаар холбогдсон байдаг. Түүнчлэн Тайшир сумаас 10км зайд Завхан гол дээр Улаанбоомын усан цахилгаан станц баригдаж одоогоор баруун аймгуудыг цахилгаанаар хангаж байна. Энэ цахилгаан станц нь манай “Өндөр цахир” талбайгаас 5км зайд байрлана.

ГЕОЛОГИ-АШИГТ МАЛТМАЛ ХЭТИЙН ТӨЛӨВ.

Эрлийн талбайн хэмжээнд дээд рифейн завханы давхаргадсын хүчиллэг вулканитууд болон түүний субвулкан аналогийн жижиг биет, түүнийг үл нийцлэгээр угаагдалтайгаар хучсан вендийн Майхантолгойн давхаргадас, вендийн Цагаанолом давхаргадас, хожуу пермийн улаан боржингоор зүсэгдсэн ба жижиг ам сайруудад дээд дөрөвдөгч-орчин үеийн бэл-хормой , хормойн гаралтай хэмхдэслэг сэвсгэр хурдсууд тархсан байна.

Өмнөх судалгааны үр дүнд талбайн хэмжээнд хар тугалга, цайр, зэс, фосфоритийн нийт 14 илрэл, 11эрдэсжсэн цэг, хар тугалга , цайр , алт, пиритийн геохимийн шлихийн сарнилын хүрээнүүд тогтоогдсон. Талбайн хойд хэсэгт нилээд том талбайтай ильменит, магнетитын жингийн агуулагатай харьцангуй жижиг жингийн агуулагатай баритын сарнилын хүрээг тогтоосон. Өндөр Цахирын эрлийн талбайн хүрээнд урсгал сарнилаар авсан 156 литогеохимийн сорьцын үр дүнгээс үзвэл ерөнхийдөө баруун хойш чиглэсэн цайр, молибден, хартугалга зэсийн дан элементийн ба Cu-Pb-Zn-Agний Mo-W-Sn-ны цогцолбор сарнилын хүрээ давхцан илэрсэн.

Ховор төмөрлөг вольфрам, молибден цагаантугалганы сарнилын хүрээнүүд нь харилцан бие биенээ хянасан 22 ба 23-р профилуудын дунд төгсгөл хэсэгт төвлөрч байгаа нь баруун хойш чиглэлийн хуучин ухмалуудтай хувирлын зурвасууд ба тэдгээрийн ар хажууд урагш налуу уналтай илэрсэн тектоник хагарлын ар хажууд (тосгуур) байрлажээ.Хамгийн өндөр агуулга бүхий төв хэсэгт вольфрамын 0,008% молибдений 0,03% цагаантугалганы 0,005% агуулагатай цэгүүд илэрнэ.

Баруун талын жижиг биет нь зүүн хойш чиглэлийн тектоник хагарлаар дундуураа таслагдсан ба тектоник хагарлын дагуу гранит сул цахиржин бутарсан ба хагарал орчмын 0,5-1,0 м хүртэл зузаан зурвасаас авсан хэлтэрхий сорьцод гэрлийн шинжилгээгээр Мо-0,001%, Cu-0.002%, Pb-0.03%, Zn-0.01%, Ag-1.00015%, As-0.003%, Au-0.002г/т агуулагдана. Энэхүү жижиг гранитын биетийн урд хил дагуу жижиг мөрөгцгийн хажууд бор шаргал өнгийн гранаттай скарны 3-5м зузаан 15-20м урттай жижиг биет илэрсэн ба энэхүү скарноидоос авсан хэлтэрхий сорьцонд гэрлийн шинжилгээгээр Мо-0,003%, Cu-0.002%, Pb-0.01%, Zn-0.005%, Ag-1.00003%,As-0.003%, Au-0.002 г/т тус тус агуулагдаж байгаа ба уг гранаттай скарны урдуур 3м өргөн 20м урт зурваст маш хүчтэй цайж цахиржсан нэг төрлийн цэлдгэр цахиурлаг скарноид (аморф шинжтэй)-од металл гялгатай шигтгээ эрдэс 2% хувь хүртэл ажиглагдсан бөгөөд гэрлийн шинжилгээгээр Мо-0,02% хүртэл агуулагдаж байхад Cu-0.0015%, Pb-0.002%, Zn-0.03%, Ag-0,0001%, As-0.003% агуулагдаж 0,5 м зузаан 150 м урт илүү цайвардуу хүрэн болон 0,15 м зузаан 3 м урт төмөржсөн цахирын хялгасан судалсаар нэвчсэн цахиржингиин мэшил хэлбэрийн биетүүдээс 2 хэлтэрхий сорьцод гэрлийн шинжилгээгээр дунджаар Мо-0,0135%, Cu-0.004%, Pb-0.0425%, Zn-0.075%, Ag-0,0011%,As-0.003%, Au-0.002 г/т тус тус агуулагдаж байгаа юм. Өмнөх судалгаагаар уг илрэлийн хэмжээнд тогтоогдсон хүдэржилт нь агуулга болон хүдрийн биетийн параметрийн хувьд сонирхол татахааргүй боловч геологийн тогтоцын өвөрмөц байдлаараа ихээхэн онцлогтой бөгөөд Өндөр цахирын эрлийн хэсгийн хэмжээнд илэрч буй холимог төмөрлөгийн (Pb-Zn) гидротермаль, гидротермаль метасоматоз, Cu-полиметаллын гидротермаль метасоматоз хүдэржилтийг дагалдуулж буй магмын их үүсвэр байх боломжтой юм гэж дүгнэсэн байна. Энэхүү цайвар гранитын жижиг биетүүд нь эрлийн талбайн баруун хэсэгт томоохон талбайд илэрдэг лейкократ улаан гранитаас эрс ялгагдаж байгаа ба инверсийн саарал боржингуудтай илүү төсөөтэй боловч цахиржиж сул грейзенжсэнээс анхдагч төрхөө алдаж тогтооход төвөгтэй болсон байна. Баруун хойш 315-320°-ийн суналттай параллель байрлалтай 300м хүртэл урттай 5 гидротермаль метасоматоз хувирлын бүс тогтоогдсоны 4-д нь эртний ухаш малталтын ул мөрүүд тодорхой ашиглагдана. Гидротермаль метасоматоз хувирлын бүс зурвасын харьцангуй өргөссөн хэсгүүдэд дээрх эртний малталтын ул мөрүүд байрлах ба 9 ш эртний малталтууд нь 1х1,5м-ээс36х13м хүртэл хэмжээтэй бөгөөд гүн нь 0,5-7 м хүртэл хэлбэлзэнэ. Эдгээр малтмалуудаас гаргасан овоолго ба нүхэн дахь хэмхэдсүүд нь малахитын түрхэц 3-5% хүртэл агуулсан цахир гематит-карбонатаас тогтох метасоматит юм. Ухмалуудын хооронд баруун хойш чиглэсэн зурвасын дагуу зарим хэсэгтээ тасалдалтайгаар 3х0,4м-ээс 50х3м, 100х2м хүртэл хэмжээтэй шугаман хувирлын зурвасууд илэрдэг. Малахитын үүр түрхэцтэй лимонит-гематит цахир карбонатаас тогтох хувирлын параллель зурвасууднь зүүн хойш 40-60°-аас 65-70 хэмээр унасан бөгөөд эдгээрийн өргөн нь 0,4м-ээс 13м хүртэл өргөнтэй байдаг. Нарийссан хэсэгт доломит нь сулавтар цахиржин шаргал өнгөтэй гантигт хувирсан ба эдгээрээс хамгийн урт нь 300м хүртэл урттай тасалдалтай үргэлжилсэн уг зурвас хэмжээнд л гэхэд 8х2 м-ээс 36х13м хүртэл хэмжээтэй 7 м хүртэл гүнтэй 4 ухмал байдаг. Эдгээрээс авсан хэлтэрхий сорьцуудад дундажаар Мо-0.015%, Cu-0.476%, Pb-0.08%, Zn-3.16%, Ag-0,00034%, As-0.02%, Au-0.068г/т агуулгаар тогтоогдсон байна.

Хүснэгт 1. Өмнөх судлаачдын “Өндөр цахир” эрлийн хэсэгт бодсон таамаг нөөц (Р2)

Илрэлийн дугаар

Агуулга (тонн)

Au (кг)

Mo

Cu

Pb

Zn

Ag

As

17

-

-

58.02

57.44

2.8

-

840.2

30

25.71

378.67

344.69

3502.13

21.05

485.68

36.22

31

93.6

395.8

2596.2

3037.8

20.8

1732.9

348.1

22

9.0

2.55

88.29

16.53

0.08

4.91

1.31

25

43.9

871.8

661.7

567.6

5.2

362.4

21.7

26

340.7

2217.5

12903.1

5090.6

42.7

2391.8

46.5

20

11.6

196.18

634.28

847.48

10.14

360.68

21.28

27

16.37

59.12

424.3

185.26

160.96

160.86

54.29

28

18.11

573.56

3609.25

3286.11

5.79

435.75

5.42

24

0.24

2.18

65.83

55.33

0.28

11.42

5.1

14

0.08

0.95

8.4

4.9

0.08

1.3

0.18

13

2.27

57.12

296.52

315.0

0.67

147.84

18.48

2

621.2

370.3

2103.0

2210.3

36.4

622.9

37.8

4

5

13.6

423.4

71.2

2818.1

0.3

17.8

6.0

Бүгд

1195.38

5549.13

23806.76

21935.14

304.15

6736.24

1442.58

Өмнөх судалгаагаар Өндөр цахир хэсгийн илрэлийн нөөцийн үнэлгээг Р2 зэргээр үнэлсэн байна.

2011 онд бид эрлийн талбайн төв хэсэгт /өмнөх судалгаагаар тогтоосон -4,-5 илрэлийн хэмжээнд/нийт 968.3 тууш метр 4 цоонгийн ажил хийж чөмгөн сорьцлолт 939 ширхэгийг авч лаброторийн шинжилгээнд хамруулж хэтийн төлвийн үнэлгээ хийлээ.

Эдгээрийн үр дүнд энэхүү хэсэгт молибден-вольфрамын скарны төрлийн хүдэржилттэй одоогийн байдлаар 200 метрийн зузаантай дундаж агуулга өндөртэй гадаргууд ойр хүдэржилттэй орд болох нь тогтоогдоод байна.

We are member of


Mongolian national mining association
Монголын уур уурхайн үндэсний ассиоцаци

Социаль хаягууд

Twitter Facebook Linkedin

Холбоо барих

Sukhbaatar district, 1st khoroo, Olympic street, Shuren building, 5th floor, # 16
Fax/Tel: 976-11-319952 976-11-319952
Post Office: UB-14210
Web site: www.sodgazar.mn
E-mail: sodgazar@yahoo.com