joomla 1.6

Хэвлэх
PDF

Metals Mongolia 2011 олон улсын бага хурлын талаарх товч мэдээ

2011 оны 11 дүгээр сар 3-4-ний хооронд зохион байгуулагдсан Metals Mongolia 2011 олон улсын бага хуралд “Сод Газар ХХК”-ниас хоёр төлөөлөгч, захирал Б. Саруулбаяр 043 дугаартай төлөөлөгч, менежер С. Ганбат 155 дугаартай төлөөлөгчөөр оролцож, өнөөгийн Монголын уул уурхай, баяжуулалт, металлургийн талаархи олон мэдээ, илтгэлүүдийг сонсож туршлага хуримтлуулав.
Хэвлэл мэдээллүүд дээрх хурлын талаарх баримтууд:

Монгол улс эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд хэдийнэ танигдсан. Харин энэхүү баялагтаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх тухай олон улсын туршлагаас судлан эрэлхийлсээр байгаа билээ. Тиймдээ ч салбарын чиглэл бүрээр олон улсын чанартай тусгай чуулга уулзалтуудыг ойр ойрхон зохион байгуулах болсон.
Манай улсад алт, зэсээс гадна молибден, цайр, хөнгөн цагаан зэрэг металлын ихээхэн нөөцтэй 500 орчим ордыг тогтоосон байдаг. Хар төмөрлөгийн таамагласан нөөц нь 14 тэрбум, батлагдсан нөөц нь 660 сая тонн ажээ. Уул уурхайн баялаг өгөөжөө өгч эхлээд буй энэ үед металлургийн салбар манай улсын эдийн засагт томоохон үүрэгтэй байх талаар “Metals Mongolia 2011”  чуулга уулзалт дээр онцлов. Салбарын одоо ба ирээдүйг тодорхойлох,  хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд сөрөг нөлөө бага шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилготой тус чуулганд нийт 28 илтгэл тавигдсан юм.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт  “Хүнд үйлдвэрийн салбарт  200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан тохиолдолд Тогтвортой байдлын гэрээ байгуулна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа мэдэгдэлдээ Монголд 1000 гаруй км хурдны зам барих асуудал яригдаж буй тухай хөндөв. Худалдаа хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал О.Орхон Монголын бүтээн байгуулалтад нийт 68 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тойм судалгааг танилцуулав. Тухайлбал, Хангайн бүсээс Говийн бүс рүү яндан хоолойгоор ус шахад 400 сая,  1100 километр төмөр зам тавихад дөрвөн тэрбум ам.доллар тус тус шаардлагатай ажээ. Тэрбээр "Сайншанд”, “Шинэ бүтээн байгуулалт” гээд маш олон хөтөлбөр бий. Эдгээрийг хэрэгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг  онцлон тэмдэглэсэн юм. Металлургийн үйлдвэрлэл, экспортоор Зүүн Азид тэргүүлэгч Казахстаны төрийн өмчит “Тау Кен Самурык” компанийн захирал Вячеслав Сон өөрийн улсын металлургийн салбарын туршлагыг ярьсан юм. Казахстан нь одоогоор хөнгөн цагаан, молибден, цайр зэрэг металлыг олборлодог бөгөөд металл түүхий эдийн 55 ордын нөөцийг тогтоосон байна. Одоогоор үүнийхээ ердөө 20 хүрэхгүй хувийг ашиглаж буй ажээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн  хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат, Монголбанкны төлбөрийн тэнцлийн статистик судалгааны хэлтсийн дарга С.Болд, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Жим Дуайр болон Японы Кобе Стийл компанийн ахлах менежер Шохэй Яошида зэрэг хүмүүсийн илтгэл мөн шинэ мэдээ мэдээлэлтэй, онцлог байв. 

Металлургийн үйлдвэрлэл нь хурдацтай хөгжлийг авчирсан жишээг манлайлсан улс орон дэлхийд цөөнгүй бий. Монгол улсад ч эдийн засгийн  ийм “тэсрэлт” өрнөх боломж бийг “Metals Mongolia 2011” олон улсын анхдугаар чуулга уулзалтын үр дүн харууллаа.
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Metals Mongolia-2011” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанд “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал Камерон Макрэй “Оюутолгой төсөл: Дэлхийн металлын зах зээлд Монголын эзлэх байр суурь”, “Цайрт Минералс” ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Батхүү “Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр: Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл”, “Бороо Гоулд” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Т.Оргодол “Алтны уусган баяжуулах “Heap Leach” технологийн тухай”, Экстрата технологи компанийн ерөнхий металлургич Брэндэн О,Роурк “Экстратагийн өнгөт болон үнэт металлургийн технологи” зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавив.

“Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал Камерон Макрей илтгэлдээ “Ази тив шинээр томоохон хотууд барих нь. Эдийн засгийн өсөлтийг Хятад, Энэтхэгийн хотжилтын процесс дагуулж байна. 2025 он гэхэд Хятадын 221 хот нэг саяас дээш хүн амтай болох судалгаа бий. Энэ үйл явц нь дараагийн 20 жилд зэсийн үйлдвэрлэлийг их хэмжээгээр тэлнэ. Хятадын зэсийн үйлдвэрлэл улсынхаа хэрэгцээг хангаж чаддаггүй. Иймээс Оюутолгой компани  хятадуудад зэсээ хөнгөхөн борлуулах боломжтой” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тус компани жилд 450 мянган тонн зэс, 330 мянган тонн унци алт олборлохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Говьсүмбэр аймгийн Мэргэжил сургалтын төвд хөрөнгө оруулалт хийж, орон нутагт нэг сая ам.долларын бичил зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Түүнчлэн үндэсний компаниудаас 700 сая ам.долларын бүтээгдэхүүн худалдан авах гэрээ хийжээ. Тэрбээр “Оюутолгой ордыг 50 жил ашиглах нөөцтэй. Бид дэлхийн эхний тавд орох хэмжээний уурхайг байгуулахаар ажиллаж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй орон боллоо. Оюутолгой төслийн дам үр ашиг ч монголчуудад ирээдүйд сайн үр дүн авчрах болно” хэмээн илтгэлээ төгсгөв.  

Түүнчлэн, “Цайрт Минералс” ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Батхүү Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр 2005 оноос ашиглалтад орсноос хойш жилд 350 мянган тонн цайрын хүдэр баяжуулж, өнгөрсөн хугацаанд улсын төсөвт нийт 105,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн тухай онцоллоо. Ингэснээр уул уурхайн нийт үйлдвэрлэлийн 3.4, экспортын 2.6, ДНБ-ий 1.1 хувийг эзлэж байгааг хэлэв. Улсад татвараа 2009 оноос хойш 100 хувь төлж эхэлснээр төсөвт төвлөрүүлэх орлого эрс өссөн байна. Жилд дунджаар 15-20 тэрбум төгрөгийн татвар төлж буй аж. Төмөртийн орд нийт 7.7 сая тонны нөөцтэй бөгөөд ТЭЗҮ-д 20 жил ашиглах төлөвлөлт гаргаснаас зургаа дахь жилдээ ашиглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо 14 жил ашиглах нөөц байгаа гэсэн үг. Иймээс ашиглалтын хугацааг сунгах зорилгоор нэмэлт хайгуулын ажил хийх, хүдрээ хаягдалгүй авахад анхаарч ажиллаж байгааг хэлсэн. Мөн байгаль орчны нөхөн  сэргээлтэд жил бүр 40-100 сая төгрөг зарцуулж байгаа аж. Үүний хүрээнд хөрсний эвдрэл нөлөөлөлд үнэлгээ хийж, жил бүр 1000 тооны мод суулгаж байна. Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс 36 айлын таван орон сууц барихаар төлөвлөжээ.
Илтгэлийн дараа оролцогчид металлургийн үйлдвэрийн технологи, хаалтын нөхөн сэргээлт зэрэг сэдвээр асуулт асууж, сонирхолтой илтгэлүүд тавигдсанд талархалаа илэрхийлсэн юм. Чуулга уулзалт үргэлжилж байна. Одоо “Баян айраг эксплорэшн” ХХК, “Эн Эф Си” корпораци, “Рэйфайнерс” ХХК, “Гложекс грүпп”-ийн удирдлагууд илтгэлээ тавьж байна.

Ганбатын тэмдэглэл:

2011,11,03-ны 09,20 цагт Хурлын зохион байгуулагч Ариунсан хурлыг нээж үг хэлэв.
09,25 цагт Эрчим хүч, ашигт малтмалын яамны сайд Зоригт хурлын эхний илтгэлийг хэлэлцүүлэв. Монгол улсын ДНБ-ий жилийн өсөлт 15%-иар нэмэгдэх, ажилгүйдлийн төвшин 8,6% болж буурахад уул уурхайн салбар чухал байр суурь эзэлж байгаа. Ашиглалтын 500орчим орд идэвхтэй ажиллаж байгаа. Нийт 1200 гаруй ашиглалтын лиценз байгаагаас 400-500 гаруй нь идэвхтэй байгаа нь хангалтгүй. Ашиглалтын лиценз идэвхжүүлэхэд, хувийн сектороос хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд яамны зүгээс онцгой анхаарна. Энэ бүгд ашиглалтын ордууд бүгд 1990 оноос өмнө социалист байгууллын үед нээн илрүүлж тогтоосон ордууд, Оюутолгойг эс тооцвол. Тиймээс шинэ шинэ ордуудыг нээн илрүүлэхэд яамны зүгээс мөн онцгой анхаарна. Энд бид хууль зүйн хөшүүрэг ашиглах саналтай байгаа.

Монгол улсад металлургийн хүнд үйлдвэр дөнгөж эхлэл шатандаа байгаа.
Зэсийн салбарт Монгол улсын засгийн газар Worley Parsons компанитай хамтран тооцоо, хэтийн төлөв боловсруулсан.
Сайншандын аж  үйлдвэрийн цогцолборт оролцвоос – Үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх, Газар эзэмших эрх төлбөргүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөлт үзүүлэх зэргээр засгийн газрын зүгээс дэмжих болно. Мөн хүнд аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин техник оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх зэрэг засгийн газраас хөнгөлөлт үзүүлнэ.

Энэ хүнд аж үйлдвэрийг сэргээн цогцлооход нийт 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчтай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулна. Үүнд, дотоодын хөрөнгө оруулагчтай анх удаа “Тогтвортой байдлын гэрээ” байгуулах санал гарч байгаа.
Хашчулуун – “Төсвийн төлөвлөлтийн хуульд шинээр нэгэн ойлголт орж ирсэн. Энэ бол орон нутгийн хөгжлийн индекс гэх ойлголт юм. Энэ ойлголтыг Хашчулуун эрдэмтэн боловсруулж, хуулийн хэмжээнд хэрэгжүүлж байна гэж Зоригт сайд нэмэн хэлэв.

10,10 цагт УИХ-ын гишүүн, Газрын ховор элемент ажлын хэсгийн гишүүн С. Оюун үг хэлэв – Газрын ховор элемент, Төрөөс баримталж буй бодлого. Ажлын хэсгийн дарга нь Хашчулуун. Санал ирүүлнэ үү, энд онд багтаан.
Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн хуулинд ийм хоёр зүйл бий. 3,1,5 болон 3,1,15
3.1.5.“цөмийн бодис” гэж цөмийн материал болон цөмийн технологид хэрэглэгдэх уран, торийн бүлийн цацраг идэвхт изотоп, газрын ховор элемент агуулсан бодисыг;
3.1.15.“цөмийн эх үүсвэр материал” гэж цөмийн түлшний материалыг гарган авах уран, торийн хүдэр, газрын ховор элемент зэрэг түүхий эд материалыг;
Энэхүү хоёр зүйл байгаа.
Газрын ховор элементийн талаар Ашигт малтмалын хуулиар зохицуулдаг, тусдаа гаргах санал байгаа.
Монгол улсад 31 сая тонн нөөц бий, дэлхийн нөөцийн хэмжээний 16,77% болно. 20тэрбум ам.долларын хэмжээтэй.
Сарсенкул – БНКазахстан улсын металлургийн салбарын хөгжил, туршлага. Самрук Казына, Тау кен самрук 2009 онд байгуулагдсан. 100 хувь төрийн оролцоотой, металлургийн компани. Металлургийн салбарт олборлолт, баяжуулалт, хайлуулалтын технологи эрэн хайх, хайгуул гүйцэтгэх төрийн бүх үүргийг хүлээсэн.

БНКУ нь хөрөнгө оруулалт оруулахад хамгийн их тааламжтай улсуудын нэг, мөн дэлхийн томоохон хэрэглэгч, үйлдвэрлэгч орнууд болох ОХУ, БНХАУ-тай хөрш зэргэлдээ орон юм.
Цайр, төмөр, зэсийн баялаг томоохон орд уурхайнуудтай. БНКУ дахь мэдэгдэж буй металын ордуудын 90 хувь нь геологийн хайгуулын шатандаа яваа.
Улан Сарсенкулов, Хөрөнгө оруулалт, төсөл боловсруулалтын хэсгийн дарга.
10,40 цагт Астанамов – Плазмотех ХХК-ийн захирал.
Төмрийн баяжмал боловсруулах технологиуд, плазмохимийн генераторууд ашиглах нь. Энэ генераторуудыг химийн, цахилгаан, металлургийн гэж гурав ангилна.

Металлын ислүүдийн хатуу төлвийн ангижруулалтууд. Ажлын бүтээмж 8,0 хувийн агууламжтай хүдрийг 84,7 болон 87,0 хувь болгоно.
Хромт хүхрээс хром ангижруулах шингэн төлвийн ангижруулалт.
11,30 цагт Орхон – Худалдаа хөгжлийн банкны ерөнхий захирал Коппа Хонконгод түүхий эдийн экспод оролцож буй тул хүрэлцэн ирж амжсангүй. Оронд нь ХХБ-ны тэргүүн дэд захирал Орхон ирэв.
11.50 цагт Жим Двайер – Бизнесийн зөвлөгөө өгөх Business Consulting Mongolia төвийн тэргүүн. Cluster development
Манай төвд нийт 200 гаруй гишүүнтэй, ихэвчлэн Монголын компаниуд.
Mining chain trend гэх төсөл нь 7бүлэгтэй, 100 оролцогч бүхий.
Supply chain development potential
Сул талууд – Алслагдсан, дэд бүтэц муу, хөрөнгө оруулалт сул, мэргэжлийн боловсон хүчин дутмаг зэрэг.
12.10 цагт Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд Х. Баттулга- Зам тээврийн бодлогоор уул уурхайн салбарыг дэмжих нь. Төмөр – пирометаллург, зэс – гидрометаллург. Зэс боловсруулах үйлдвэрээс ялгарах хүхрийн хүчлийг хэрхэн шийдвэрлэх арга замаа олсон. Өнгөрсөн жил 3сая тонн төмрийн хүдэр экспортолсон, үүний 2,3 сая тонн нь Болдтөмөр ерөө ХХК-д ноогдоно. 1600 км төмөр зам байгуулна, БНХАУ-тай хиллэх гурван боомтын хүчин чадлыг сайжруулна.

Мөнхдөл – CPS Security. IPO, Australia туршлага, ирээдүй.

Чиглэл: Жижиг, дунд олборлогчид. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй том компаниуд. Алт: Centerra – TSX, Meritus – TSE, MRC – ASX, LionGold /Цагаан жалга/ – SGX, Garrison International/Түвшир/ – TSX, North Asia – HKE.
Төмөр: HAR /Харанга/ - ASX, NAR/Оюуттолгой/ – HKE, AKM /Aspire, Мөрөн, Завхан/- ASX, MMC
Зэс: Ivanhoe – TSX, NYSE, Nasdaq, Entrйe – TSX, NYSE, Voyager/Gold-Gold, copper/ - ASX, Kincora – TSEx, Xanadu – ASX, Solartech Int – HKX, Blina Minerals /Харганат/ – ASX, Central Asian Metals /Хандгайт, Эрээн, Алагбаян/ – LSX.
Газрын ховор элемент: GreenTechSolution 3-41 Million USD.
Шинээр гарах гэж буй IPO: Altan Rio, Undurtolgoi/Canada/, Eumeralla Goldstream /Вольфрам, Алтан дорнод ХХК-ний/, Iron Mining International – HKX, FeOre гэх мэт.
12,45 цагт Жон Казахофф – Бороо Гоулд

2011 оны 11 дүгээр сар 4-ний 09,20 цагт Камкром МакРэй – Оюутолгой ХХК-ний захирал, Дэлхийн зэсийн зах зээл, Монголын үүрэг роль сэдэвтэй. Даанч Оюутолгой төслийн зар сурталчилгаа явуулав.
09,40 цагт – С. Батхүү- Цайртминерал ХХК-ний “танилцуулга”. Төмөртийн овоо эдийн засагт үзүүлэх нөлөө. Уг орд газар Баруун – Урт төвөөс баруун хойш 13км-т оршино.
1998 онд Металимпекс, БНХАУ –ын NFC групптай хамтран Цайрт минерал ХХК байгуулж, 1998 оны 5-р сард Монгол улсын засгийн газартай “Тогтвортой байдлын гэрээ”-г 15 жилийн хугацаатайгаар байгуулсан. Өмнөх геологи, гидрогеологийн судалгаагаар Шохойтын хөндийд усны нөөц бий гэж тогтоож байсан. Гэвч тэр нь судалгааны явцад хангалтгүй болох нь тогтоогдсон. Ингээд гидрогеологийн судалгааг 3 жилийн турш явуулсны үр дүнд 2004 онд сая Асгат сумын нутгаас усны хангалттай нөөц илрүүлж, уурхайгаас 32 км-ын зайтай газар илрүүлсэн.
Тус компани 9 хэлтэс, 4 цех, Улаанбаатар хот болон БНХАУ-д төлөөлөгчийн газруудтай. Уг орд 7,7сая тонн цайрын хүдрийн нөөцтэй. Одоогоор 2,8 сая тонныг олборлосон, үүнээс жилд 350мянган олборлодог.
Цайрын сульфидыг хөвүүлэн баяжуулах технологиор 50%-ийн баяжмал бүтээгдэхүүн болгон гаргадаг. Хоногт 1200 тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Цайрын баяжмалын MNS 5717:2007 стандарттай. Баяжуулах үйлдвэрийн лаборатори нь 15019017 дугаарын итгэмжлэл авсан. Нийт 20 жил уг ордыг ашиглах төлөвлөгөөтэй, үүнээс 6 жил өнгөрсөн байна. 2008 оноос хойш ойр орчмын газруудад хайгуулын лиценз олж аваад, жил бүр 2000 тууш метр өрөмдлөг явуулж байна.
Баяжуулах үйлдвэрийн хаягдал нь 25%-ийн төмрийн агууламжтай. Ашиглах боломж бий.
Ус цэвэршүүлэх аппарат тавьж, ажилчдын ундны усны асуудлыг шийдвэрлэсэн.
10,10 цагт Оргодол – Бороо гоулд компанийн Нуруулдан уусгах технологи.
10,30 цагт – Xstrata компанийн Xstrata technology салбарын захирал
2001 онд байгуулагдсан уг компани дэлхийн зах зээлд цар хэмжээгээрээ 5-рт орж байна. Уг технологийн салбар нь нийт 230 ажиллагсадтай. Австралийн Брисбан хотод төвлөрдөг.
Металлургийн ISA Smelt, ISA Kidd, ISA Mill, Jameson Cell, Albion Process гэх технологиудтай.
Jameson Cell – гурван төрлийн баяжуулалт бүхий. Үүнд: гол шугамын бутлалт, хөвүүлэн дахин бутлалт, бутлан нуруулдалт. Нүүрс болон өнгөт метал зэрэгт тохиромжтой. Эдгээр нь хөвөх чадвар өндөртэй байдаг. Дэлхий дахинд өргөнөөр хэрэглэдэг нийт 150 ширхэг, Австрали улсад 100 ширхэг суурилуулсан. Монголд Ухаахудагийн нүүрсний уурхайд нэг ширхэгийг суурилуулсан байгаа. Хэрэглэх хүчин чадлаасаа болоод янз бүр байдаг. Бага хэмжээтэй н ь 300-500 кВа чадалтай, дунд зэрэг нь 1,5-3 МВа, хамгийн том нь 16  МВа байдаг.
ISA Smelt, ISA Convert технологи нь зэс хайлуулах манай технологи болно.
ISA Kidd – electro refined and electro winning copper хоёр төрлийн байна. ISA Process болон Kidd Process хоёр технологийн нэгдлээс үүсэн бий болсон.
Albion Process – Алт болон өнгөт металын баяжмал, хүдрийг ганц давхаргат нэвчүүлэх аргаар боловсруулна. Хүнцэл агуулсан баяжмалд гойд нийцнэ.
11,30 цагт – Баян-Айрагийн алтны уурхайн танилцуулга. Хайгуулын шатанд яваа. Улаанбаатар хотоос 1399 км зайтай, Завхан аймгийн төв Улиастай хотоос баруунш 143км зайтай. KQX компани геологийн хайгуулын явцад 211 нүх, 39км тууш/м өрөмдлөг явуулж, 19мян ширхэг дээж авсан. Азимут нь Баруун хойш чигтэй, эгц нуралтай.


Товч мэдээ бэлтгэсэн: С. Ганбат
2011 оны 11 дүгээр сар 7


“Поско Ресеорч” грүппийн гүйцэтгэх захирал Куаг Ганг Сугийн илтгэлийг тоймлон хүргэж байна.
“Би Поско эрдэм шинжилгээний институтийг төлөөлж байна. Уг илтгэлээр Монголын эдийн засгийн хөгжил, цаашид уул уурхай, металлургийн салбарын үзүүлэх нөлөөлөл, Солонгосын гангийн үйлдвэрлэлийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх боломжийн тухай ярьна. Мөн авах тодорхой арга хэмжээнүүдийн саналыг дэвшүүлэхийг зорьлоо.
Ган төмрийн хэрэгцээ шаардлага асар ихээр өсч байна. Үүнийг нэг зүйлээр илэрхийлбэл төмрийн эрэлт эдийн засгийн өсөлтөөс түрүүлсэн байдалтайгаар нэмэгдэж байна. Солонгосын гангийн үйлдвэр ямар түүхэн замналыг туулж ирэв, ямар давуу тал байна вэ гэдгийг тодруулъя. Зураг дээрээс Солонгосын түүхий гангийн үйлдвэрлэл 1973 оноос хойш 47 дахин нэмэгдсэнийг харж болно. Өөрөөр хэлбэл, 1973 онд үйлдвэрлэл 1.24 сая тонн байсан бол өнгөрсөн жил 58 сая болж өссөн байна. Зураг 6
Энэ их өсөлтийн нөлөөлөх хүчин зүйл нь Хятадын эрэлт хэрэгцээ байсан. Өнгөрсөн оны байдлаар Солонгосын гангийн үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд зургаад жагсаж байна. Хэрэглээний хувьд дэлхийд тавдугаарт эрэмблэгдэж байна. Мөн нэг хүнд оногдох хэрэглээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Энэ нь нэг хүнд 1072 кг ногддог юм.
Солонгосын гангийн үйлдвэрийн амжилтад хүрсэн гол зүйл нь хэрэглэгч салбаруудтайгаа тэнцвэржсэн байдлаар хөгжиж ирсэн явдал юм. Барилга, машин үйлдвэрлэл зэрэг ган их хэрэглэдэг салбаруудтай хөл нийлүүлэн хөгжиж чадсан. Гангийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг нэлээн сайн боловсруулж, зөв зүйтэй тогтоож чадсан байдаг. Хэрэглэгч салбаруудтайгаа уялдуулаад эцсийн дүнд өрсөлдөх чадвараа өндөр түвшинд аваачсан. Гангийн хэрэглээг салбараар нь авч үзвэл 4-8 дахин өссөн байгаа. Дараагийн нэг том хүчин зүйл бол Засгийн газрын гүйцэтгэсэн үүрэг юм. Хүнд болон химийн үйлдвэрийг 1970-аад оноос бодлогоор маш идэвхитэй дэмжиж ирсэн. Хамгийн суурь түүхий эдийг хангадаг гэдэг утгаар нь төмөрлөгийн үйлдвэрийг нэн тэргүүнд дэмжсэн байдаг. Аж үйлдвэрийг дэмжих хууль 1986 онд гарсан. Энэ хуулиар хэд хэдэн холбогдох хуулиудыг нэгтгэж нухацтай хууль эрхзүйн акт болсон юм. Аж үйлдвэржилт эрчимжихийн хэрээр ган төмөр түүхий эдлэлийн хэрэгцээ ихэссэн. 1970-1986 оны хооронд тухайн үед ашиглалтад байсан үйлдвэр аж ахуйг өргөтгөх, шинээр ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байсан. Энэ хэрэгцээ шаардлагаа харгалзан стратегиа боловсруулж хэрэгжүүлж чадсан.
Монголын хувьд гангийн үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн чиг хандлагаа хэрхэн тодорхойлох вэ, ямар чиг хандлага илүү тохиромжтой вэ гэвэл миний бодлоор жижиг хэмжээний хар төмөрлөгийн цогцолборыг байгуулах нь зүйтэй болов уу. Өөрийн давуу талуудыг хамгийн оновчтой ашиглах байдлаар өрсөлдөх чадвар бүхий хар төмөрлөгийн цогцолбор барих хэрэгтэй. Мөн урт шинж чанартай /арматур төмөр г.м/ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих нь зүйтэй юм. Учир нь нийт хэрэглээний 90 хувийг ийм төрлийн бараа эзэлж байна. Бид 2020 он хүртэл гангийн хэрэгцээ 1.2 сая тонн хүрнэ гэсэн тооцооллыг гаргаж байна. Арай багаар тооцож үзэх юм бол 730 мянган тонн байж болох юм. Монголын макро эдийн засгийг харах юм бол тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр энэ эерэг нөхцөл байдалд тулгуурлаад зорилтоо хэрэгжүүлэх бүрэн үндэстэй. Хүчин чадлын хувьд нэг сая тонн түүхий гангаас илүүгүй үйлдвэрийг эхний ээлжинд байгуулж дотоодын хэрэгцээгээ ханган улмаар экспортлох боломжтой. Энд стратегийн түншлэлийг бий болгох нь асар чухал гэдгийг тодруулъя. Дэлхийн түвшний түншлэлийг бий болгосноор удирдлагын үр ашгийг сайжруулна, но хау нэвтрүүлнэ, мөн богино хугацаанд чадавхийг дээшлүүлэх боломжтой болно. Түншээ сонгохдоо гурван хүчин зүйлийг харгалзаж үзэх ёстой. Энэ нь таарамж, чадавхи, үнэнч байдал юм. Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах зорилтынхоо хүрээнд Ерөнхий сайдын удирдлагын дор ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах учиртай гэж үзэж байна. Төсөл амжилттай хэрэгжих эсэх нь ямар хүмүүсийн гарт удирдлага байхаас ихээхэн хамаарна. Мөн үүнээс дутахааргүй чухал зүйл бол үйлдвэр барих санал санаачлагыг улс даяар дэмжсэн уур амьсгал бий болсон байх учиртай.

 

We are member of


Mongolian national mining association
Монголын уур уурхайн үндэсний ассиоцаци

Социаль хаягууд

Twitter Facebook Linkedin

Холбоо барих

Sukhbaatar district, 1st khoroo, Olympic street, Shuren building, 5th floor, # 16
Fax/Tel: 976-11-319952 976-11-319952
Post Office: UB-14210
Web site: www.sodgazar.mn
E-mail: sodgazar@yahoo.com