joomla 1.6

Хэвлэх
PDF

Бидний тухай

Манай “Сод Газар” ХХК 2005 онд байгуулагдсан бөгөөд компанийн үндсэн хандлага болвоос Монгол улсын уул уурхайн салбарт өөрийн хувь нэмрийг оруулж, геологийн хайгуул шинжилгээний өргөн далайцтай үйл ажиллагаа явуулах болно. Монголын хөгжлийн чиг хандлага болсон уул уурхай болон түүний боловсруулах, баяжуулах үйлдвэрийн салбарт өөрийн цуцашгүй хүчээ зориулах чин хүсэлтэй.

Зорилго
Манай компанийн ерөнхий зорилго бол шинэ орд газруудыг нээн илрүүлэх, илрэц ордуудыг нарийвчлан судлах зэрэг янз бүрийн геологийн хайгуул шинжилгээ явуулах юм. Улмаар судалгаа явуулсан орд газруудыг нээн ашиглаж, олон улсын болон улсын зах зээлд хүдрийн эцсийн болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Ингэснээр Монгол улсын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулах аз завшаан тохиох юм.

Компанийн үйл ажиллагаа
Манай компани нь үүсэн байгуулагдсан цагаас хойш өөрийн эзэмшиж буй талбайнуудад геологи хайгуулын ажил жил дараалан тасралтгүй явуулсаар ирсэн бөгөөд үүний үр дүнд нүүрс, төмөр, хайлуур жонш, молибден зэрэг ашигт малтмалын шинэ ордуудыг нээн илрүүлсэн.
Бид дараах үйл ажиллагаануудыг явуулах, орчин үеийн техник-технологи эзэмшсэн өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер техникийн ажилчидтай.

-Геологи хайгуул, зураглал;
-Геохимийн шинжилгээ;
-Топогеодези;
-Өрөмдлөгийн ажлууд.

 

We are member of


Mongolian national mining association
Монголын уур уурхайн үндэсний ассиоцаци

Социаль хаягууд

Twitter Facebook Linkedin

Холбоо барих

Sukhbaatar district, 1st khoroo, Olympic street, Shuren building, 5th floor, # 16
Fax/Tel: 976-11-319952 976-11-319952
Post Office: UB-14210
Web site: www.sodgazar.mn
E-mail: sodgazar@yahoo.com